Хонконгийн ачааны усан онгоц сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хонконгийн ачааны усан онгоц сураггүй болжээ

Өмнөд Хятадын тэнгисээр Хятадын зүгт явж байсан Хонконгийн ачааны усан онгоц лхагва гаригт сураггүй болсон тухай ИТАР-ТАСС мэдээллээ. 

Папуа Шинэ Гвинейгээс ачаа ачаад нутаг руугаа явж байсан “New lucky VII” ачааны усан онгоц Японы өмнөд хэсгийн далайгаас сураг алдарчээ. Өчигдөр өглөө Японы Амами-Осима арлаас баруун зүгт 100 км зайтай байна гэж холбоо барьснаас хойш чимээгүй болсон тухай Японы улсын Далайн аюулгүй байдлын байгууллагаас мэдэгдсэн байна.

4143 тоннын даацтай ачааны усан онгоцны багт Хятадын болон Индонезийн 17 иргэн ажиллаж байсан юм. Хонконгийн Засаг захиргаанаас багийн гүшүүдийг хайхыг Токиогоос хүсээд байгаа бөгөөд эрлийн баг усан онгоц алга болсон газарт ажиллаж байна.

Мягмар болон лхагва гаригт Японд хүчтэй салхи болж, далайн шуурга болж байжээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж