
Английн Лондон хотод болох зуны спортын XXX олимп эхлэхэд 113 хоног үлдээд байна. Харин манай улсад аялуулж буй олимпийн бамбар өчигдөр Өмнөговь аймгийг зорьж “Оюутолгой”-д бадамлан аслаа. Олимпийн галыг бадамлуулах ёслолд олноо “олимпийн өвөө” хэмээн алдаршсан Ш.Магван, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медаль, дархан аварга Х.Баянмөнх нарын тэргүүтэй спортын зүтгэлтнүүдээс гадна “Оюутолгой”-н удирдлагууд оролцсон байна. “Оюутолгой” компани нь олимпод оролцох Монголын баг тамирчдын ивээн тэтгэж байгаа байгууллагуудын нэг юм. Түүгээр ч зогсохгүй олимпийн медалийн түүхий эдийг нийлүүлж байгаа билээ. Өчигдөр асаасан олимпийн галыг Лондонгийн олимп дуустал “Оюутолгой”-д бадамлуулах аж.

Б.ЗУЛ“Үндэсний шуудан” сонин