Ц.Болдын хэрэгт харьяалал тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Ц.Болдын хэрэгт харьяалал тогтооно

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад  нийслэлиийн Прокурорын хяналтад шилжүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас шалгавал зохих зүйлийг шалгасан хэмээн яллах дүгнэлт үйлдэж,  харьяалал  тогтоолгохоор Улсын Дээд шүүхэд шилжүүлжээ. Түүнийг ТҮК-ийн даргаа  ажиллаж байхдаа төсвийн хөрөнгөөс завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. 

Тодруулбал, цас хайлуулах бодисонд төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьдаа завшсан хэрэгт буруутгаж буй.  Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэрэгт холбогдуулан нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг хамсаатнаар шалгасан юм.

Түүнд Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж