Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрийг энэ оны эхээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай нь нотлогдоогүй учир түүнд холбогдох мөнгө завшсан гэх хэргийг нийслэлийн Прокурорын газрын хяналтаас хэрэгсэхгүй болгожээ.
Түүнийг БНСУ-ын “Жэхуан” групп-д 320 га газар эзэмших эрх олгоно хэмээн 50 мянган ам.доллларын авлига авсан хэрэгт буруутгаж байсан юм. Засаг даргад авлига өгсөн гэх Солонгосчууд АТГ-т гомдол гаргаснаар энэ хэрэг мандсан ч нотлогдоогүй байна. Уг хэрэгт Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэрээс гадна тус дүүргийн ИТХ-ын дарга С.Батдоржийг шалгасан ч мөн л гэм буруутай нь тогтоогдоогүй байна.
С.Отгон