Дорноговь аймгийн Төв Сайншанд сум хатуу хог хаягдлыг багасгах арга хэмжээг 2009 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын техник авто паркад тулгуурлан хог хаягдлыг далдлах ажлыг хийж байгаа аж. Өнгөрсөн онд олон жилийн хур хог хаягдал төвлөрч байсан хэд хэдэн цэгийг далдалж хогийг зайлуулсан ч хот өргөжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж, хог хаягдал ихсэх хандлагатай болжээ. Төмөр зам дагуух гэр байрнуудын дунд орших 30 гаруй модон 00 цэгүүд дүүрч дулааны улирал эхлэхэд үнэр танар нь дийлдэхээ больж, хогийн томоохон цэг үүссэнээр орчин тойрондоо бохирдол үүсгэдэг болоод удаж байгаа гэнэ. Үүссэн бохирын цэгийг далдалж байрнуудыг сантехникийн сүлжээнд холбоход 300 сая төгрөг хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэвэл орчны бохирдлоос ангижирч, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин бүрдэнэ хэмээн Сайншандын IV багийн дарга С.Бадамцэцэг ярьлаа. Цаашлаад хог хаягдлыг ялгаж хаях, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах боломжийг судлах, ухаалаг худалдан авалт хийх, олон удаа ашиглах боломжтой уут хэрэглэх, нэг удаагийн уут худалдаж авах, хуванцар уут сав бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх, усны зохистой хэрэглээг хэвшүүлэх зэрэг олон ажлыг шат дараалан хийх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм байна.
Б.Саран