
Дөрвөн сарын хугацаанд нэмэлт мөрдөн байцаалт явуулж банкнаас зээлдэгчдийн зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн хэмжээ ямар байсан зэргийг шалгажээ. Анодын гэх тодотголтой энэхүү хэрэгт тус банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татаад байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 иргэдэд хувьдаа борлуулж мөнгө залилан авч хувьдаа ашигласан, 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа.
С.Отгон