Монгол тэмээний ноос нь нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнд ашиглагдах бусад хувцасны материалтай харьцуулахад бат бөх, дулаан хадгалах чанараараа дээд зэрэгт тооцогддог бол ботго, торомны ноос нь тэмээний ноосны бүхий л давуу шинж чанарыг хадгалахын зэрэгцээ хөнгөн, зөөлөн, нарийн ширхэгттэйгээрээ дэлхийн зах зээлд ноолуурын хэмжээнд үнэлэгддэг үнэт түүхий эд юм.
Гоёо ХХК-ийн инженер, техникийн
ажилчид ботго торомны ноосны бүтэц, уян, хатан шинж чанарыг нарийвчлан
судалсны үндсэн дээр шинэчилсэн горимыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, анх
удаагаа өнгөний өргөн сонголттой 100 хувь торомны ноосон бүтээгдэхүүнээ
зах зээлд нэвтрүүллээ.

Гоёочууд
уран байхаас гадна байгалийн амьд ширхэгтийг хамгийн зөөлөн технологиор
боловсруулж, сэтгэлээ шингээсэн бүтээл бүр нь хэрэглэгчиддээ тав тух,
тансаг, дэгжин байдлыг үргэлж мэдрүүлж байдаг билээ.

Гоёо
ХХК нь Cashmere KIDS брэндийн өнгөний өргөн сонголттой, 100 хувь
торомны ноосон шинэ загваруудаа зах зээлийн ханшнаас бага үнээр нэрийн
бүх дэлгүүрээрээ худалдаалж байгаа нь энхрий бяцхан үрсдээ барьж буй
ээлжит нэгэн бэлэг юм.

Гоёо нэрийн дэлгүүрүүд:
- Үйлдвэрийн нэрийн дэлгүүр
- Улаанбаатар их дэлгүүр 2-р давхар
- Central Tower 2-р давхар
- UB Mart худалдааны төв 3-р давхар
- Grand Plaza 2-р давхарт
- Москва комплекст байрлах Гоёо нэрийн дэлгүүр
- Cashmere house
www.goyo-cashmere.com Утас: 345823