Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Гаж жишгүүд

2007 онд бичиж байсан нэг бичлэгээ шинэчлээд, дахин нийтлэмээр санагдлаа. Одоо ч хэвэндээ байгаа байх…

"… Надад нэг мөрөөдөл бий. Би хэзээ нэгэн цагт миний хүү арьсныхаа өнгөнөөс бус хийсэн хэргээсээ болж шоронд суух сайхан үе ирнэ гэж мөрөөддөг." ~ Мартин Лютер Кинг ~

Үүнтэй агаар нэгнээр сэтгэвэл, Монголд олон буруу итгэл, үнэмшил буюу "гаж жишгүүд" байсаар байна.

Хүмүүс хар цагаан утас барьдагийнхаа төлөө биш, утасаа бүрэн ашиглаж мэддэггүй байж, үнэтэй утас барьчаад халаасандаа мөнгөгүй байгаагынхаа төлөө гадуурхагддаг байгаасай.

Жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо урдуур нь шахаж дайрч гарчаад өөрийгөө "баатар"-т тооцож онгирох биш, бусдад зам тавьж өгч, хүндлүүлж баатар болдог байгаасай.

Хүмүүс Excel машин унадагынхаа төлөө биш, амьдралынхаа төлөө зүтгэдэггүй, машин ч гүй байж нэгнийгээ муулдгынхаа төлөө шоолуулдаг байгаасай.

Хол байгаа хогийн саванд хог хийсэн нэгэндээ "аая, соёлтой" гэж даапаалах биш, тамхи татаж, акуркы нь хол нясалж хаяад шүлсээ хүчтэй нулимах нэгнийгээ "аая, хулигаан" гэж даапаалдаг болоосой.

10 жилийн сурагчид хүнтэй унтаж, архи ууж үзсэнээрээ онгирох биш, тэдгээрийн муу үр дагаварыг мэддэг, бусдыг дууриах биш, өөрийнхөө бодлоор зөв биеэ авч явдагаараа онгироосой.

Айлийн хүүхдүүд мөнгөгүйдээ биш, мэдлэггүйдээ гадаадад улсын зардлаар сурах шалгалтанд унадаг байгаасай.

http://oyunbodol.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж