Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Станбулын үүсэл

Өмнөх хоёр бичлэгтээ
Безас гэх мегарагийн цэргийн жанжин Атина хоттой хийсэн олон жилийн
дайны дараа өөр нутагруу нүүж бүгдийг шинээр эхлэх гэж одоогийн
Станбулруу нүүдэл хийсэн тухай бичсэн билээ. Тухайн үед Станбулд
одоогийн Kadikoy гэх тухайн үедээ Kalkhedon буюу *Сохоруудын хот* гэх
хэсэгт л хүмүүс нутаглаж байж. Гэвч Kadikoy нь хүн амьдрахад тийм ч
тохиромжтой газар биш байсан байна. Тиймээс ч *Сохоруудын хот* гэж
нэрлэдэг байжээ. (Тэднийг эргийн нөгөө талд байх стратегийн хувьд чухал
газрыг олж хараагүй учраас тийн нэрлэжээ.) Олон түүхчид Безас болон
түүнтэй хамт ирсэн мегарачуудыг Станбулын анхны сууршигчид гэж үздэг юм.
Энэ үе бол манай эрний өмнөх (МЭӨ) 7-р зуун орчим байв.

Станбулын Нэр


Анх
их сургуульд ороод эхний жилээ анхны мэргэжилтэйгээ холбоотой хичээл
болох *Аялал Жуулчлалын Эхлэл* гэх хичээл авч билээ. Энэ хичээл дээр
Станбулын тухай олон л юм сурсансан. Уг хичээлийг зааж байсан багш Sukru
Yarcan-аас анх Станбулын нэрний тухай сонсож билээ. Цөөнгүй эрдэмтэн
судлаачид Станбул гэх нэрийг анх 1453 онд Fatih Sultan Mehmet өгсөн гэж
үздэг боловч анх байгуулагдсан үеээсээ л Станбул гэдэг байсан юм байна.

Константинполис
гэх нэрийг Константин хаан Станбулыг эзэлж авсаныхаа дараа өгсөн байна.
Константинполис гэдэг нэр 1920 хүртэл албан ёсны нэр байсан боловч ард
түмний дунд Станбул л гэж яригддаг байж. Станбул нь Грек хэлээр Eis Tin
Poin буюу Хотруу Хот гэсэн үг юм билээ.
 

Газар зүйн байдал


Газар
зүйн байрлалын хувьд Станбул ази, европ тивийг дамнан орших гайхалтай
байршилтай. Хоёр тив хоорондоо Istanbul bogaz-аар буюу хоолойгоор
тусгаарлагддаг. Европ тал нь мөн халичаар (halic) хоёр хуваагддаг. Энэ
хоёт хэсгийг шинэ хот болон хуучин хот гэж нэрлэх нь бий. Хуучин хот гэж
нэрлэгдэж нуй хэсэг нь миний өмнөс хоёр бичлэгтээ бичсэн түүхт хагас
арал юм. Төв нь Султанахмет гэнэ. Харин шинэ хотын төв нь Таксим гэнэ.
Мэдээж Станбул анх хуучин хотод байгуулагдсан бөгөөд одоогийн
archaeological museum болон Топкапи ордон байгаа хэсэгт Безас хотоо
босгосон юм. Энэ хэсэг нь гурван талаасаа istanbul bogaz хоолой, halic
хоолой, мармара тэнгисээр хүрээлэгдсэн байдаг.

http://oluul.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж