ОУВС-гаас Португалид зээл олгохоор шийдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

ОУВС-гаас Португалид зээл олгохоор шийдлээ

Португали улсад 5,17 тэрбум еврогийн зээлийг ОУВС олгохоор лхагва гаригт шийдсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Лиссабонаас боловсруулсан хямралыг шийдвэрлэх гурав дахь удаагийн хөтөлбөрийг хэлэлцсэний дараа ОУВС энэ шийдийг гаргасан байна. Энэ удаагийн зээлийн хамт ОУВС нь Португалид 18,56 тэрбум еврогийн зээлийг олгож байгаа юм. Гурван жилийн хугацаанд Португали улс нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр ОУВС-гаас зээл авах хөтөлбөр боловсруулсан ажээ.

Португалийн зээлийн хөтөлбөр тодорхой үр дүнд хүрч байгаа гэж ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн дарга Немат Шафик тэмдэглэсэн байна. Португалийн эдийн засаг сайжирч эхэлж байгаа хэмээн тэрээр нэмж хэлжээ. Гэхдээ Португалийн Засаг захиргаанаас эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх болоод зах зээлийг сэргээх дотоод болон гадаад хүчин зүйлдээ ихээхэн анхаарал тавихыг Немат Шафик  хүссэн байна.
 

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж