​Н.Номтойбаяр барьцаагүй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

​Н.Номтойбаяр барьцаагүй зээл олгоно

Чихэнд чимэгтэй мэдээ байгаа биз. Мөнгөнд дургүй хэн байхав. Тэр тусмаа барьцаагүй, бага хүүтэй мөнгө гэдэг  сул олз л гэсэн үг. Өгсөн дээр нь авч л байхаас яахав.

Н.Номтойбаярын автортой ээлжит PR  Дорнод аймагт хийгдэх гэж байна. НАМЗХ-ны 21 тэргүүлэгчээ тус бүр 15 хүн элсүүл хэмээн үүрэгдэж, түүнийхээ оронд чамлахааргүй урамшуулал өгөхөөр амласан тэрээр энэ удаа барьцаагүй зээл нэрийдлээр бэлэн мөнгө тараахаар зэхэж байгаа сурагтай.

“МАК” сангийн шугмаар олгогдох хүүгүй зээлийг тус аймаг дахь Хас банкаар дамжуулан олгох бөгөөд ямартаа ч эхний ээлжинд нэг тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа гэнэ.

Ийнхүү дэд сайд яамны ажлаа харин ч нэг хайхралгүй, хуулийг зөрчин зөрчин санал худалдан авахаар улайрч байна. Өөх өгсөнтэй өглөө босоод маргав гэдэг шиг мөнгө өглөө хэмээн уурлах нь хаа юм. Гэхдээ яаж ч сайхан загнаад  загас барихдаа л өгөөш өгдөг гэдгийг хүмүүс мэднэ шүү дээ. Тэгэхээр  ингэж хууль зөрчин PR хийж байхаар хувьд оногдсон сайдын ажлаа аятайхан хийгээд, олны дэмжлэгийг авч байвал илүү л байлтай.

Л.Изабелл
Эх сурвалж: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж