Кэти Перригийн 3D концерт

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Кэти Перригийн 3D концерт

3D-гийн хувьсгалын давалгаанд Жастин Бейбер дуучдаас анхлан хөл нийлүүлж багагүй шуугиан тарьсан. Харин одоо дуучин Кэти Перри түүний араас нэгдэх гэж байна. Түүний 3D кино концерт ирэх долдугаар сард бэлэн болох гэнэ.

“Парамонт” компани түүний кино концертийг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн юм. “Энэ киног үзээд хүмүүс намайг бүрэн төгс ойлгох болно” хэмээн Кэти Перри өгүүлэв. 27 настай Кэтигийн уг киноны трэйлерт түүний шашин шүтлэг, жүжигчин Расел Брэндээс салсан тухай хийгээд хэрхэн хөдөлмөрлөж од болсон зэрэг олон сонирхолтой түүхийг харуулна гэдгээ үзэгчдэд “амлаж” байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж