1-р шат:
1. Эндо Минорүгийн зохиол “Хойт нутгийн хавар”
2. Өөрийн сонголтоор нэг япон дуу
Журам: Сургууль тус бүр, аймаг тус бүр сурагчдынхаа дунд япон дууны уралдаан явуулж 2 хүүхдийг сонгон материалыг нь зохион байгуулах хороонд ирүүлнэ.
Ирүүлэх материал: “Хойд нутгийн хавар” болон өөрийн сонголтоор нэг япон дууг нэмж сонгон ямар нэг дагалдах хөгжимгүй дуулсан 2 дууныхаа бичлэг / CD, хуурцаг аль ч хэлбэрээр байж болно/, товч анкетыг бүрдүүлэн / 3х4 хэмжээтэй 2 хувь зураг/ 2012 оны 5 р сарын 10-ны дотор зохион байгуулах хороонд сургуулийн сургалтын менежер нь авч ирж бүртгүүлнэ.
2-р шат:
Журам: Сургуулиудаас ирсэн бичлэгийг уралдааны шүүгчийн бүрэлдэхүүн сонсож, 30 хүртэл хүүхдийг сонгон, 3 р шатанд оролцох эрх олгосон тухай 2012 оны 5-р сарын 15 ны дотор эргэж мэдэгдэнэ.
3-р шат:
1. Эндо Минорүгийн зохиол “ Хойт нутгийн хавар”
2. Өөрийн сонголтоор зохион байгуулах хорооноос түгээсэн дуунуудаас нэг япон дуу сонгон дуулна / 5 дууны нот, cd тараана /
Журам: 3-р шатанд тэнцсэн сурагч дуулах 2 дуугаа төгөлдөр хуур, бусад дагалдах хөгжимтэй хамтран дуулж болохоос гадна тухайн дуунуудынхаа хөгжмийн бичлэгийг дагаж дуулж болно. Жич: орон нутгийн шалгарсан сурагчид зардлаа өөрсдөө даана.
3-р шатны уралдаан ирэх зургадугаар сарын 2 -нд Монголын хүүхдийн ордонд болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 89242525, 93132525 утсаар лавлаж болно.