
Энэ талаар эрхэм гишүүн Ц.Батбаяртай утсаар холбогдож тодрууллаа.
-Таныг өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр саатуулсан юм уу?
-Үгүй. Хэн тэгж байна.
-Тийм мэдээлэл гарсан байна. Та Хонконг явах гэж нисэх онгоцны буудал орсон юм уу?
-Үгүй, үгүй. Би гадагшаа явах гээгүй.
-Онгоцны буудал дээр очоогүй юү?
-Үгүй.
-Та өчигдөр УИХ-ын түр хорооны хурал дээр суусан бил үү?
-Тийм, би хуралтай байсан. Ийш тийш явах гээгүй, саатуулагдсан зүйл байхгүй гэв.
Д.ОЮУН