Уитни Хьюстоны хэрэглэсэн хар тамхийг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстоны хэрэглэсэн хар тамхийг олжээ

Дуучин Уитни Хьюстоныг нас барсан өдөр зочид буудлын өрөөнөөс мансууруулах эм, хар тамхины төрлийн нунтаг цагаан зүйл олдсон талаар цогцосны шинжээч тайландаа бичсэн байжээ.

Тайланд дуучин бүсгүй усны онгоцонд доошоо харан живсэн байсан гэжээ. Мөрдөгчид цаасан ороосон нунтаг зүйл, жижиг халбага, толь зэргийг угаалгын өрөөнөөс олсон аж. Цогцсыг задлан шинжлэхэд хамар нь цоорсон байсан нь хар тамхи олон жил хэрэглэсний гэрч гэнэ.

Хордлогын шинжилгээний хариу өнгөрсөн сард гарсан боловч цогцосны шинжилгээний хариу түүний үхэлтэй холбоотой баримтуудыг гаргаж ирсэн байна.

Дуучны нас барсан зочид буудлын өрөөнөөс хар тамхи олоогүй, хэн нэгэн нь мөрдөгчдийг ирэхээс өмнө цэвэрлэсэн байсан гэх цуу яриа гарч байсан ч шинжээчийн тайлан ийнхүү гарсан байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж