Нөөцийн мах худалдаанд гарахаа больсноос хойш махны үнэ эрчимтэй өсөж,
нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрсэн нь хүмүүсийг бухимдуулсан.
нэг килограмм нь 10 мянган төгрөгт хүрсэн нь хүмүүсийг бухимдуулсан.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө үхрийн мах килограмм тутамд 9000 орчим
төгрөгийн үнэтэй байсан бол "Дэнжийн 1000" захад махны үнэ төрлөөсөө
хамаарч 300-1000 төгрөгөөр буурсан байна.
Тус захын махны тасгийн худалдагч нар махны үнэ буурсан шалтгааныг махны
нийлүүлэлт ихэссэнтэй холбон тайлбарлав. Тодруулбал, үхрийн цул мах
9000-аас 8000-8300 болж, хонины цул мах 7200-аас 6500, ямааны цул мах
6200 төгрөг байсан нь 6000, адууны цул мах 6000-аас 5800, тэмээний цул
мах 5800-аас 5000 төгрөг болж хямдарчээ.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин