Хуримтлалттай Монголын төлөө урианд нэгдсэн 10 хүн саятан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хуримтлалттай Монголын төлөө урианд нэгдсэн 10 хүн саятан боллоо

Монголын хамгийн өндөр хонжворын сантай “ХасЛотто”-ноос ХасБанкны хадгаламж эзэмчигчид сая, сая төгрөг хожсоор байна. ХасБанкны 10-н хадгаламж эзэмшигч 2012 оны 4 сарын 4-ний өдөр урин хаврын хамгийн анхны саятнууд болон хонжвороо гардан авлаа. ХасБанкны хамт олон Хуримтлалтай Монголын төлөө уриатай “ХасЛотто” хадгаламжийн сугалаат аяныхаа дөрөв дэхь удаагийн тохирлыг гуравдугаар сарын 30-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизээр явуулж, 10 саятнаа тодруулсан юм. Азтан болсноо сонсоод итгэж ядаж байсан 10 хадгаламж эзэмшигч хонжворын сая төгрөгөө гардан аваад “Аз гэж үнэхээр байдаг юм байна” гэж хэлцгээлээ. “ХасЛотто” хадгаламжийн сугалаат аяны энэ удаагийн тохирлоор Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий аймгаас Р.Цэрэнхүү, Б.Уугантуяа, П.Мэндбаяр, Г.Оюун, Улаанбаатар хотоос С.Содном, Б.Доржсамбуу, З.Дэлгэрмаа, Н.Баасанхүү, Ц.Нандинцэцэг, С.Энхбулаг нар сая төгрөг хожсон байна. ХасБанкинд мөнгөө найдвартай хадгалуулж, өсгүүлээд дээрээс нь “ХасЛотто”-ноос сая төгрөг хожсон 10 хадгаламж эзэмшигчддээ баяр хүргэе. ХасБанкны хамт олон “ХасЛотто”-ны азтануудынхаа хонжворт ноогдох 40 хувийн татварыг бүрэн хариуцан өмнөөс нь төлж буй. Хонжвороо 100 хувь олгодог “ХасЛотто”-ны азтан болсон хадгаламж эзэмшигч бүр баяр хөөртэй байдаг билээ.ХасБанкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ч.Мөнхбаяр “ХасЛотто”-ны азтануудад хонжворыг нь гардуулан өгөхдөө “Хамгийн шударга сугалаат аян гэдгийг “ХасЛотто”-ны азтануудаас асуухад хэлээд өгнө” хэмээн тэмдэглэн хэлсэн.

ХӨСҮТ-ийн сувилагч Н.Баасанхүү “ХасЛотто”-ноос сая төгрөг хожсондоо баяртай байгаагаа илэрхийлээд “Хуримтлалтай болохыг зорьж ХасБанкинд мөнгө хадгалуулсан чинь давхар азтан болчихлоо” гэсэн юм.

“ХасЛотто” хадгаламжийн сугалаат аян дахиад найман удаа тохирол явуулна. Мэдээж ХасБанкны олон олон хадгаламж эзэмшигч “ХасЛотто”-ны азтан болж магнай хагартал баярлана. “ХасЛотто” сугалаат аяны дараа, дараагийн тохирлоор иж бүрэн тавилгатай дөрвөн байр, гадаадад аялах эрх дөрвийг, 80 сая төгрөг, 2000 хадгаламжийн бэлгийн карт хожих боломж нээлттэй байна. ХасБанкны хамт олон “ХасЛотто” сугалаат аяныхаа дараагийн тохирлыг дөрөвдүгээр сарын 30-нд явуулна. Энэ удаагийн тохирлоор аз од нь гийсэн нэг хадгаламж эзэмшигч бүрэн тавилгатай байр, 10 хадгаламж эзэмшигч тус бүр сая төгрөг хожих болно. Та ирээдүйдээ санаа тавьж хуримтлал үүсгээд дээрээс нь азтан болохыг хүсвэл ХасБанкин дахь хадгаламждаа 100 мянган төгрөг нэмэх, эсвэл шинээр 100 мянгаас дээш төгрөгийн хадгаламж нээлгээрэй.

Хуримтлуулсан нэг төгрөг бүр чинь аз авчрах болтугай. Та хуримтлалтай Монголын төлөө урианд нэгдээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж