911-ний халдлагын сэжигтнүүдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

911-ний халдлагын сэжигтнүүдийг шүүнэ

9/11-ний халдлагыг зохион байгуулсан гэж сэжиглэгдэж буй Халид Шейх Мухаммед болон алан хядах ажиллагаанд оролцсон гэх дөрвөн этгээдийн шүүх хурал өчигдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 4-нд эхэллээ.

Сэжигтнүүд  9/11-ний халдлагад буруутай нь тогтоогдвол шүүх тэдэнд цаазаар авах ял онооно гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурьдсан байна. Таван сэжигтэнд 2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Шанксвил зэрэг хотод онгоц барьцаалан, алан хядах ажиллагаа явуулж, 2,976 энгийн иргэнийг хөнөөсөн хэрэгт ял тулгажээ.

Сэжигтнүүдэд 30 хоногийн дотор ял оноох хүртэл тэднийг Куба дахь Гуантанамо шоронд хорих юм аж.

АНУ-ын цэргийн шүүх Халид Шейх Мухаммедад 2008 онд 9/11-ний халдлагад буруутган ял оноосон боловч Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо дахь шоронг хаахын тулд хэргийг түр хаасан юм. Гэвч Гуантанамог хаах боломжгүй болсны дараа 2009 онд Барак Обама хэргийг Нью Йоркийн Холбооны шүүхэд шилжүүлсэн нь улс төрийн маргаан дэгдээсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Хууль зүйн яамны сайд Эрик Холдер 9/11-ний халдлагын таван сэжигтний хэргийг  Гуантанамо дахь цэргийн хээрийн шүүхээр шүүнэ гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Иргэний эрхийг хамгаалах холбоо Хууль зүйн яамны шийдвэрийг эсэргүүцсэн юм.

Иргэний эрхийг хамгаалагчид Гуантанамогийн цэргийн зөвлөл сэжигтнүүдэд ямарч ял оноосон тэр нь улс төрийн явуулгатай, шударга бус шийдвэр болно гэж үзэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж