Хаврын чуулганы нээлтэд гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар зэрэг олон төлөөлөгч оролцоно.
Харин үдээс хойш 15.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Түүгээр Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл, Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай тогтоолын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.