Ардчилсан намын удирдлагууд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт сэтгүүлчидтэй ярилцдаг 4:11 уулзалтаа өнөөдөр хаврын чуулганы нээлттэй яг зэрэгцүүлэн 11.00 цагаас хийх гэж байна.
Уулзалтаар сонгуулийн өмнөх хамгийн эмзэг сэдэв болох долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг сөхнө. АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, эрхэм гишүүн Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, З.Энхболд нар уулзалтад оролцон яагаад цагдаагийн дарга нарыг бууруутгах болсон үндэслэлийн талаар мэдээлэл хийж, долдугаар сарын 1-тэй холбоотой бусад сэдвээр ярих гэж байна.
Д.ОЮУН