Далай лам Ерөнхийлөгчид захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Далай лам Ерөнхийлөгчид захидал илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Элбэгдоржид Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ оны эхээр захидал ирүүлсэн байна. Уг захидлыг нь бүрэн эхээр нь хүргэж байна.

Захидалд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Цахиагийн ЭЛБЭГДОРЖ танаа

Амар байна уу?,

Цаазаар авах ялыг халах талаар таны дорвитой алхам болох Монгол Улсад тус ялыг хориглосон таны шийдвэрийг сонсоод миний бие машид талархан хүлээж авлаа. Би олон жилийн туршид цаазаар авах ялыг халах үзэл санааг дэмжиж дэлхийн олон орны удирдагчдад захидал илгээж тэдний улс орнууд энэхүү ялаас татгалзахыг уриалсан билээ.  
Мөн миний бие Эмнести интернэшнэл байгууллагын цаазаар авах ялыг дэлхий даяар халах үйл ажиллагааг идэвхитэй дэмждэг юм.

Таны цаазаар авах ялыг халах шийдвэрийг миний бие бүрнээ дэмжиж буй бөгөөд Монгол Улсын парламент тус ялыг бүрмөсөн халж таны гаргасан хоригийг бүрэн дүүрэн шийдвэр болгоно гэдэгт итгэж байна.  
Түүнчлэн Монгол Улс нь таны шийдвэрийг сайтар ойлгон хүлээн авч улмаар хүний амь хохироосон энэ ялыг халж чадах буддист соёлын өв уламжлалтай орон билээ.
Хэн нэгэнд амьд явах цаашлаад өөрийн хийсэн гэм зэмээ ухаарах боломжийг олгоно гэдэг туйлын өгөөмөр хэрэг билээ. Гэмт хэрэгтнийг хороосноор тухайн хэрэг шийдэгдэхгүй. Цаг хугацааны явцад хүн төрөлхтний ухамсарт сэтгэлгээ, хүнлэг энэрэнгүй сэтгэлийг дээшлүүлсээр нийгмийг урагшлуулж чадна.

Тиймээс цаазаар авах ялыг халах талаар таны эхлүүлсэн энэхүү үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэхийн ялдамд танай ард түмэн ч бас эхэнхүү үйл хэрийиг бүрэн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Сайн сайхныг хүсье.

гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж