Алдагдсан рашаан, эрдэст усны тухай үнэнийг өчихүй

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Алдагдсан рашаан, эрдэст усны тухай үнэнийг өчихүй

Манай улс цэвэр усны нөөц бүхий гурван том хагалбар газартай. Энэ нь  Туул голын ай сав, Орхоны хөндий, Хөвсгөл далай юм. Туул голоо даган их хот, Хөвсгөл далайд аялал жуулчлал аль хэдийнэ хөгжжээ. Харин Орхоны хөндийд буюу Өвөрхангай аймгийн Хужирт суманд рашаан сувилал, хэрэглээний усны бизнес эхлэл төдий явж байна.  Байгалийн баялаг дагаж орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжихийн хэрээр баялагийг хувьдаа, дангаар эзэмшиж эзэрхийлэх гэсэн явуургүй санаа цөөн хүнд төрдөг бололтой юм. Энэ тухай дурдахын өмнө Хужирт сумын ард иргэд, энэ нутгаар “овоглож” их хотод амьдран суугаа хужиртынхан, өвөрхангайчууд, нийт монголчууддаа үнэн, бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

“Алдагдсан” гэх рашаанийг хэн авав

Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь рашаан сувилалын газрыг төр хувьчлаад олон жилийн нүүрийг үдэж байна.  Энэ хувьчлалын хүрээнд рашаан сувилалын ашигтай гол обьект, гүний нэг худгийг “Хужирт рашаан сувилал” хэмээх компани авсан байдаг. Харин сувилалын цайны газар бүхий нурж унах дөхсөн хэсэг байгууламж, хогонд дарагдаж, эвдэрч сүйдсэн гүний нөгөө худаг  хувь иргэнд хуулийн дагуу хувьчлагдаж очсоноор хожим  “Жем интернэшнл” компани хөрөнгө оруулж хамтран ажиллах, “Жем-Хужирт” компанийн үйлдвэр үүсэн байгуулагдах үндэс тавигдсан түүхтэй.

Гэхдээ “Жем-Хужирт” компани үүсэн байгуулагдахын өмнөх нөхцөл байдлыг энд онцлон дурдах нь зүйтэй.  Ашиглагдахгүй болоод удсан гүний худагаас “Хужирт” нэртэй усыг савлан сумын хэмжээнд борлуулж байсан түүх өмнө нь бий. Гэвч үйлдвэрт хөрөнгө дутагдсанаар, хэрэглээний усны гүний худаг хэсэг хугацаанд ашиглагдахаа больсон байв. Бүр хэн ч тоохгүй хог шороонд дарагдсан, “хаягдсан” худаг болсон байлаа.  Харин “Жем-Хужирт” компани байгуулагдсанаар сумын ИТХ-ийн шийдвэр, сумын Засаг даргын захирамжаар эзэнгүй худаг эзэнтэй болж, худгийн цооногийг сэргээх, өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварлах, олон улсын жишигт нийцсэн үйлдвэр байгуулах гээд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалттай нүсэр ажил эхэлсэн байна.  Түүнчлэн гүний худгийн усан дахь эрдэсийн агууламжийг олон улсын  эрдэмтэдээр тогтоолгож байгалийн ховор үнэт бүтээл болохыг мэдсэнээр худгийг хамгаалалтанд авчээ. Ийнхүү “Хужирт” байгалийн эрдэст ус үйлдвэрлэгдэж “Монгол хүн бүр эрүүл байг” гэсэн уриатайгаар  монголын зах зээлд  худалдаалагдаж эхэлсэн юм.

Хужирт суманд өдгөө рашаан сувилал дагасан хэдэн хэдэн амралт, сувилалын газар, “Хужирт” байгалийн эрдэст усыг савлах үндэсний нэг үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Олон зуун жил ашиглагдах цэвэр усны нөөц ихтэй хагалбар газарт рашаан сувилалын бизнес хөгжихийн хэрээр амжилттай яваа зэргэлдээх компанийн газрыг булаах, байгалийн баялагийг дангаар эзэмших зорилготойгоор санаатайгаар маргаан дэгдээх, компанийн үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах тараах явдал удаа дараа гарах боллоо. Үүний нэг илрэл нь “Жем-Хужирт”-аас хамааралтайгаар рашааны ус багаслаа гэх үнэнийг гуйвуулсан мэдээлэл юм.

Рашаан сувилалын үйл ажиллагаа, “Хужирт” байгалийн эрдэст усны үйлдвэрийн нөхцөл байдлыг нутгийн ард иргэд, сувилалд амрагсад гэрчлэх биз ээ. Хувийн эзэмшлийн “Хужирт рашаан сувилал” , “Жем-Хужирт” гэсэн хоёр компани яах аргагүй бусдын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа явуулж буй нь үнэн. Нэг нь рашаан, шавар, гүний худагаа ашиглан амралт, сувилалын үйлчилгээ эрхэлж,  байхад нөгөөх нь өөрсдийн эзэмшил бүх гүний худагаа ашиглан хүн төрөлхтөнд хамгийн хэрэгтэй эрдэсийг байгалийнхаар нь, хамгийн зохимжит хэмжээгээр агуулсан эрдэст усыг эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэр, технологиор савлан зах зээлд нэвтрүүлж байна. Гэхдээ сувилалын үйл ажиллагаа эрхлэгчид байгалийн баялагаа хайрлахгүйгээр усны замбараагүй хэрэглээтэйгээр үйл ажиллагаа явуулж байхад эрдэст усны үйлдвэр нь  гүний худаг орчимдоо мод тарьж зүлэгжүүлдэг, ногоон байгууламж бий болгодог, эрдэст усаа хайрладаг.  Өөрөөр хэлбэл, рашаан, шаварын ус багасч буй явдал “Жем-Хужирт”-аас хамааралтай гэдэг нь хэр бодит үнэн бэ, сэтгүүлчийн хэлсэнчлэн “алдагдсан” гэх рашаан, сувилалыг хэн нь эзэмшихдээ байгалийн баялагаа хэрхэн хайрлаж, хамгаалж байна вэ гэдэг асуулт зүй ёсны гарч ирж байна. Хэрэв рашаан сувилалын усны ундарга  багасч байгаа нь аль нэг гүний худагнаас хамааралтай гэвэл усны замбараагүй хэрэглээтэй сувилалын үйл ажиллагаа эрхлэгч компанийн өөрсдийн үйл ажиллагаатай нь холбоотой юм биш үү.  Рашаан усны эрдэс, “Хужирт” усны эрдэсийн агууламж  харилцан адилгүй байна хэмээн тогтоосон эрдэмтэдийн судалгааг харсан ч тэр.  Гэхдээ байгалийн баялагийн үр шимийг адилхан хүртэж буй бусдыг буруутгахаас илүүтэй бодит судалгаа шинжилгээг баримт болгох нь зүйтэй гэж үзэж байна. Цэвэр усны асар их нөөцтэй хагалбар газрын аль судал нь “Хужирт” байгалийн эрдэст усны эх үүсвэр болох, эмчийн зөвөлгөөгөөр хэрэглэх ёстой эрдэсийн агууламж өөр рашаан, шаврын усны ундарга ямар судалаас эхтэй болохыг өнөөдөр хэн ч судалж тогтоогоогүй байна.

“Жем-Хужирт” компани өдөрт дунджаар 10-15 тонн усыг ашиглахдаа байгалийн баялагийг балчиж “асгадаггүй” юм.  Газрын гүнээс гаргаж авсан нийт усныхаа 80 хувийг савалж, 20 хувийг нь ахуйн хэрэглээ болон байгаль дэлхийгээ сэргээх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд зарцуулж байна. Үйлдвэр нь байгалийн баялагийг зөв зохистой хэрэглэхийн тулд, орон нутагт  татвараа үнэн зөвөөр төлөхийн тулд, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шаардлагын дагуу цэвэр, бохир усны хэрэглээг хянах усны тоолуур ашигладаг.

Хужирт сум нь цэвэр усны нөөц бүхий усны хагалбар газар болох Орхоны хөндийн бүсэд хамаардаг гэдгийг уншигчдадаа дахин сануулъя. Туул голоо дагасан нийслэлчүүдийн, аялал жуулчлалын бүс болон хөгжиж буй хөвсгөлчүүдийн, сувилалын үйл ажиллагаа явуулж байна гээд цэвэр усыг хэмжээ хязгааргүй урсгаж, үр ашиггүй зарцуулж  байгаа зарим компанийн хэрэглээтэй харьцуулбал “Хужирт” байгалийн эрдэст усны хэрэглээ үнэхээр өчүүхэн юм. “Жем-Хужирт” компани эрдэст усны ач холбогдлыг хэрэглэгчдэд хүргэх, мэдээлэх, хэрэглээг бий болгох зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан реклам, сурталчилгааг цацдаг. Гэвч энэ нь усны үйлдвэртэй хөрш зэргэлдээ оршиж үйл ажиллагаа явуулж буй компаниудад асар их мөнгө, ашиг болон харагдаж, тэртээх жилүүдэд хэн ч тоохгүй, хогонд дарагдаж, эвдэрсэн байсан гүний худаг өдгөө сэргээгдсэн хойно хууль бусаар булаан авах гэсэн атгаг санаа өвөрлөж буй нь тодорхой.

“Жем-Хужирт” компани ашиг олоё гэхээсээ илүүтэй амьд усны хэрэглээг хэрэглэгчдэд таниулах зорилгоор ажиллаж байна. Орон нутагт үйлдвэр байгуулагдсанаар татварт 200 орчим сая төгрөг төлсөн. Сумын 100-гаад иргэнийг ажлын байраар хангаж тэдгээрийн нийгмийн асуудал шийдвэрлэгдлээ. Олон улсын эрдэмтэн, судлаачдыг  урьж үйлдвэрийн ажилчдыг мэргэжлийн сургалтад хамруулан  мэдлэг боловсролыг нь дээшлүүлж байна. Бусад улс оронд туршлага солилцох, хөгжил цэцэглэлтийг сонирхуулах аялал ч зохион байгуулсаар ирлээ. Цаашид зөвхөн үйлдвэрийн ажилчид гэлтгүй, сум, орон нутгийн иргэдийг компаниас зохион байгуулж буй аливаа ажилд хамруулахаар төлөвлөж буй юм. Түүнчлэн аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтаа 4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж олон арван ажлын байр бий болгох, орон нутаг дахь бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэх зорилт бий.  Ер нь “Жем-Хужирт” компанийн хувьд Өвөрхангайчуудын нэрийн хуудас болох, орон нутаг дахь жишиг үйлдвэр болох зорилтыг тавьж байгаа билээ. Энэ зорилтоо хэрэгжүүлэх цаг хугацаа ч ойрхон гэж бид хардаг.

Хужиртад өрнөж буй үйл явдал, үйлдвэр, бүтээн байгуулалт, сайныг дагасан саар явдал, гүний худгийг булаах гэсэн бусдын явуургүй үйл ажиллагаатай  холбоотой үнэн гэвэл энэ юм.  “Хужирт” байгалийн эрдэст усны хэрэглэгчдийн сонголтод нөлөөлөх зорилгоор, сурвалжилсан гэх атлаа нэг талын мэдээлэлд тулгуурлан нийтлэл бичсэн сэтгүүлчийн захиалгат мэдээлэлд дараах тайлбарыг мөн хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.

“Хужирт” бол дэлхийд ховор байгалийн эрдэст ус

Энэ тодорхойлолтыг манай улсаас үсрэнгүй хөгжилтэй Герман, Хятад, Япон орны мэргэжлийн байгууллагууд, дэлхийд данстай нэрт эрдэмтэд хэлсэн юм. “Жем-Хужирт” компани байгалийн эрдэст усныхаа үйлдвэрийг  ашиглалтад оруулахын өмнө  өөрсдийн хувьчилж авсан гүний худгийн уснаас дээж авч дээрх улс орнуудад шинжилгээнд явуулсан. Гэтэл хүний биед хэрэгтэй, байгалийн олон эрдэсийг нэг дор, хамгийн зохимжтой хэмжээгээр агуулсан ийм үнэт бүтээл дэлхийд ховор гэдгийг тэдгээр улс орны судлаачид баталсан билээ. Японы нэрт эрдэмтэн, удахгүй нобелийн шагнал хүртэхээр нэр дэвшсэн ус судлаач Масару Эмото хүртэл манай улсад айлчилж амьд усны тухай лекцээ монголчуудад сонирхуулахдаа “Хужирт” байгалийн эрдэст усыг хамгийн зөв бүтэцтэй зургаан талс бүхий хамгийн сайн эко бүтээгдэхүүн болохыг нотолсон.

“Хужирт” байгалийн эрдэст усанд натри+кали, кальци, магни, хлор, гидрокарбонат, сульфат, фтор, төмөр гэсэн эрдэсүүд хамгийн зохимжтой хэмжээгээр агуулагддаг.  Эдгээр эрдэс нь хүний биед жигд тархаж эсийн түвшинд бодисын солилцоог идэвхижүүлж өгдөг болохыг эрдэмтэд нотлосон. Түүнчлэн цээж хорсолтыг намдаах, хоолны шингэц сайжруулах, нойр булчирхай болон чихрийн шижин, ясны сийрэгжилт өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Эко орчинд газрын гүнээс гаргаж авсан “Хужирт” байгалийн эрдэст усанд фтор хамгийн зохимжтой хэмжээгээр агуулагдаж байдаг. Харин рашаанд байгалийн зарим элмент тухайлбал, фтор зохимжит хэмжээгээр байдаггүй учир тогтмол хэрэглэхийг хориглож эмчийн заавраар ашиглахыг зөвлөдөг. Монгол Улсын өнцөг булан бүрт байх рашаанд эрдэсийн агууламж харилцан адилгүй учраас эмчилгээний зориулалт ч өөр өөр байдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Энэ онцлогоороо рашаан, байгалийн эрдэст ус ялгагдаж байдаг юм.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын тэн хагас нь суурьшсан Улаанбаатар хотын зах зээл дээр худалдаалагдаж буй цэвэр уснууд экологийн цэвэр орчинд үйлдвэрлэгдэж чадахгүй байгаа нь нууц биш. Түүнчлэн дэлхий дахинаа хийжүүлсэн ундаа, жүүс, кофе болон бусад цангаа тайлах бүтээгдэхүүнүүдээс татгалзах болж байгалийн эрдэст усны /natural mineral water/ хэрэглээ улам бүр өслөө. Тиймээс бид импортоор орж ирсэн эрдэст, эрдэсжүүлсэн гэх усыг өндөр үнээр авах уу, эх орны, эко орчинд үйлдвэрлэсэн байгалийн эрдэст усаа хэрэглэх үү гэсэн сонголт гарцаа байхгүй гарч ирж байна. Амьд усны гайхамшгийг мэдэрсэн хэрэглэгчид манай компанид санал хүсэлтээ уламжлах нь бий. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээнд зориулан “Хужирт” байгалийн эрдэст усаа  19 литрийн савалгаатайгаар үйлдвэрлээч гэсэн хүсэлтийг бид хүлээн авч хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. “Жем-Хужирт” бол хэрэглэгчдийнхээ хүсэлтийг хүлээж авдаг, хуулийн хүрээнд үйл ажилллагаагаа явуулдаг компани.

“Монгол хүн бүр эрүүл байг” гэсэн уриатайгаар “Жем-Хужирт” компани Улаанбаатар хотоос 390 километрийн алсад байрлах, цэвэр усны гол хагалбар газруудын нэг Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйлдвэрлэл хөгжүүлж,  хөдөөд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэнд, ажлын байр бий болгосонд аймгийн удирдлагууд, ард түмний төлөөлөл болон УИХ-д сонгогдсон төрийн түшээд, нутгаа гэх сэтгэлтэй олон хүн талархал илэрхийлдэг юм. “Эх орны хөгжил сумаас эхэлдэг” гэж үг бий. Тиймээс манай компанийн үйл ажиллагааг ямагт дэмждэг нутгийн ард түмэн, хэрэглэгч түмэн та бүхэндээ талархал илэрхийлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж