
Ерөнхий агуулгатай “Washington Post”-ын “Newsweek” болон “Time Warner Inc” компаний “Time” сэтгүүлүүдийн захиалгын тоо буурч байгаа бөгөөд хүмүүс илүү богино хугацаанд агуулга нь солигддог интернетийн мэдээллийн вэб хуудаснуудаас мэдээлэл авахыг илүүд үздэг болоод байна. Долоо хоног тутамд гардаг мэдээллийн сэтгүүлийн бизнесийн ирээдүй тийм ч гэгээтэй харагүйдахгүй байна гэж Maryland-ын Silver Spring-д байрладаг “Morton Research Inc” компанийн ерөнхийлөгч John Morton ярьж байна.
Худалдан авах санал авахад тогтоосон эцсийн хугацаа байхгүй, мөн ямар үнээр зарах бодолтой байгаагаа “Washington Post” компани ил зарлахгүй гэж тус компаний хэвлэлийн төлөөлөгч Rima Calderon мэдээлсэн. “Хэдийгээр “Newsweek”-ын удирдлагууд болон ажилтнууд баатарлагаар ажиллаж байгаа ч 2010 онд энэ сэтгүүл алдагдал хүлээсэн хэвээрээ байх бололтой” гэж “Washington Post Co” компанийн гүйцэтгэх захирал Donald Graham тус компаниас гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн. Өнгөрсөн жил 2.6 сая хувь зарагддаг байсан сэтгүүлийн захиалгын хэмжээ буурч 1.5 сая болсон. Худалдааны орлого нь 30 хувь буурсан бол зар сурталчилгааны орлого нь 26 хувь буурсан гэж Хэвлэн нийтлэлийн мэдээллийн товчооны тоо баримтанд дурдсан байна.
“Хэвлэмэл мэдээллийн салбарт ажилладаг хүн бүхний бизнесийн загварт өөрчлөлт гарах болно. Хэвлэн нийтлэдэг салбар өөрчлөгдөж байна” гэж “US News & World Report” сэтгүүл гаргадаг Mortimer Zuckerman ярьсныг “Bloomberg” дамжууллаа.
Т.Санаа