”Петро Чайна”-гийн хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

”Петро Чайна”-гийн хэргийг хэлэлцэнэ

"Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро чайна дачин тамсаг Монгол" ХХК-тай холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол барагдуулах тухай хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн иргэний танхимд өнөөдөр 14.00 цагт хэлэлцэнэ. 

Шүүхэд нэхэмжлэл гаргасан "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын  зүгээс шүүхээс  Монголын байгаль орчин, Матад сумын иргэд цаашлаад Монголын бүх ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гарган, шударгаар хянан шийдвэрлэнэ гэдэгт найдаж  байгаа аж.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж