Хэнтий аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд энэ оны эхний улиралд 1320 иргэн хөдөлмөр эрхлэх хүсэлтээ илэрхийлж бүртгүүлжээ. Тэднээс анх удаа ажил хайж байгаа 401 иргэн байна. Ажил олгогч 37 байгууллага, иргэдээс 365 сул чөлөөтэй ажлын байрны захиалга ирүүлснээс 327 иргэнийг ажилд зуучлаад байна. Ихэвчлэн уул уурхайн компанид жолооч, машинч, гагнуурчин, өрмийн ажилчин, тэсэлгээчин, цахилгаанчин, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, эмч, сувилагч, нягтлан, тогооч, худалдагч, туслах ажилчид /энгийн ажил мэргэжил/ зэрэг ажилд орсон байна. Одоо “Хишиг хангай” ХХК-д барилгын засал чимэглэлчин, шаварчин, өрлөгчин 150 иргэн, Хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилтан 7-8 иргэн, “Цэнэ трейд” ХХК-д хүнсний худалдагч, гэр ахуйн барааны худалдагч, хувь иргэнээс соёлын барааны худалдагч гэх мэт ажлын байрны захиалга ирсэн байна. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 70% нь ид хөдөлмөрийн буюу 25-44 насныхан, 30% нь магистр, дээд боловсролтой хүмүүс байна.
ыы
И.БАЙГАЛМАА
(Хэнтий аймаг)