Өвөрхангайд шатрын улсын аваргууд тодорно

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Өвөрхангайд шатрын улсын аваргууд тодорно

МУ-ын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 дэх удаагийн тэмцээн өчигдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон өнгөрсөн жилийн улсын аваргын өрсөлдөөний медальтнууд өрсөлдөлдсөн байна. Эрэгтэй 16, эмэгтэй 13 шатарчид тойргоор тогложээ. Улсын аварга шалагруулах тэмцээн 18 жилийн дараа ийн орон нутагт явагдаж байгаа бөгөөд тэмцээнд их мастер хоёр, олон улсын мастер 5, олон улсын шатрын холбооны мастер 10, спортын мастер 4, дэд мастер 8 хүн өрсөлдөж байгаа ажээ. Эрэгтэй шатарчдын дундаж рейтинг нь дотоод 2373, гадаад 2231, эмэгтэй шатарчдынх дотоод 2121, гадаад 2012 байгаа бол тэмцээнд оролцогчдын дундаж нас эрэгтэй 27, эмэгтэй 21. Тэмцээнээс шалгарсан эрэгтэй 5, эмэгтэй 3 шатарчин энэ оны 9-р сард Турк улсын Стамбул хотод болох Дэлхийн шатрын 42 дугаар олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрх авах ажээ.

                                                                                                                                    Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж