Манай орны ихэнх гол мөрөнбитүү мөсөн бүрхүүлтэй, нийт газар нутгийн 26 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч цаг агаарын дулааралтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нимгэрсэн байна.Энэ дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Хэнтий нурууны Ерөө, Сөгнөгөр, Туул, Хараа нурууны Идэр, Чулуут, Урдтамир, Хойттамир, Түй, Завхан, Богд, Чигэстэй, Байдраг, Онги, Монгол Алтай нурууны Ховд, Буянт, Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимтэй ажиглагдаж байна. Цаашид цаг агаарын эрс дулаарлын нөлөөгөөр хүйтний улиралд хуримтлагдсан цасан бүрхүүл ханзарч хайлах, мөсөн бүрхүүл задрах үеэр шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдаж болзошгүй тул голын мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулж байна.
Б.Саран