“Монгол мал” хөтөлбөр Баянхонгорт өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

“Монгол мал” хөтөлбөр Баянхонгорт өрнөж байна

Баянхонгор аймагт “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд сум бүрт Мал эмнэлэг үржлийн гурван тасаг байгуулагдан ажиллаж байна. Энэ жил “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд нийт мал сүргийн 22 хувийг, аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 24 хувийг ээмэгжүүлэн бүртгүүлжээ. Малгүй орлого багатай 200 өрхийг орон нутгаас малжуулсны дээр 800-гаад малчныг түр ажлын байраар хангажээ. Бүх мал сүргийн 20 хувийг индексжүүлсэн даатгалд хамруулаад байгаа юм байна. Мөн 20 сумын 80 цэгт уст цэгийн хайгуул, 37 цэгт инженерийн хийцтэй уст цэг шинээр гаргаж, мал аж ахуйн материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор богийн 18, бодын 146 хашаа шинээр барьж сэргээн засварласан байна. Нийт сумын бог малын  хээлтүүлэгчийг ялган суурилуулж, шинээр бүх мал сүргээс хуц 421, ухна 677, бух 70, азарга тавыг тавьжээ. Бас Увс аймгаас 500 хурган хуц худалдан авчирч хээлтүүлэгчийн сан бүрдүүлсэн байна.  

                                                                                                                              Б.САРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж