Хятад хүнсний зах зээлээр дэлхийд тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.05-нд нийтлэгдсэн

Хятад хүнсний зах зээлээр дэлхийд тэргүүлэв

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авалтаар Хятад улс АНУ-ыг ардаа орхин, дэлхийд тэргүүлсэн талаар The Guardian бичлээ.

Хятадын хүнсний зах зээлийн хурдацтай өсөлт ойрын хэдэн жилдээ үргэлжлэх бөгөөд 2015 он гэхэд хүнс худалдан авалтын хэмжээ 918 тэрбум фунт болно гэсэн тооцоо байгаа ажээ. Хүн ам олонтой, эдийн засаг нь хөгжиж байгаа Хятад улсын иргэд өндөр үнэтэй хүнс худалдан авдаг болсон байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын зах зээлд худалдан авагчид 607 тэрбум фунтын хүнсний худалдаа хийсэн гэсэн тооцоо гарчээ. Харин АНУ-ын зах зээл  572 тэрбум фунтын орлоготойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна.

Хятадын зах зээлд хүнд суртал болон хангамжийн бэрхшээлтэй байдаг ч хүнсний жижиглэн худалдаагаар дэлхийн хамгийн том зах зээл болсон. 2025 он гэхэд Хятадын 200 том хот нэг саяас илүү оршин суугчидтай болно гэж судлаачид хэлжээ.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж