Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Урьдчилсан дүгнэлтээр онгоцны эх бие мөсжсөнөөс осол гарсан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Орост гарч байгаа нисэхийн ослууд нь нисгэгчдийн ур чадвар, онгоцны техникийн үйлчилгээ зэрэг системийн асуудлаас үүдэлтэй гэж шинжээчид дүгнэж байна. “Өмнөх жилүүдэд гарсан ослуудын дийлэнх нь Зөвлөлтийн үйлдвэрлэлийн нисэх онгоцны осол байсан. Тэгээд ч мэргэжилтнүүд ослын шалтгааныг хуучирсан техниктэй холбон үзэж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ асуудал нь илүү өргөн системийн шинэ чанартай байна. Зөвхөн техникийг шинээр сольсноор асуудал шийдэгдэхгүйг практик харууллаа” хэмээн Тюменийн ослын дараа шинжээчид ярьж эхлэв.
Тюменийн осолд мөн техникийн эвдрэл нөлөөлсөн байж болзошгүй гэж комиссынхон үзэж байгаа бөгөөд онгоцны “хар хайрцагны бичлэг”-ийг уншиж, мэргэжилтнүүдийн дүгнэлт гаргасны дараа шалтгааныг зарлана гэнэ. Ослоор амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоор эрх баригчид шийдээд байна.