2012 оны 04 дүгээр сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говь, зүүн зүгийн нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Халх голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын болон Дарьгангийн талаар 1-6 градус, Орхон-Сэлдэнгийн сав, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
6,8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи 6,8-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр, 7-нд нутгийн зүүн хагаст, 9-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6,8-нд дулаарч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус,Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрнэ.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.