Нэр ойролцоо бизнесменүүдийг андуурчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Нэр ойролцоо бизнесменүүдийг андуурчээ

Хонконгийн тэрбумтан ах дүү Күокуудыг (Kwok гэж бичдэг) авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байгааг “Нью-Йорк Таймс” мэдээлжээ.
 
Ер нь Куок овог Азид нилээдгүй түгээмэл, тэр дундаа энэ овгоор танигдсан, бизнесийн томоохон группууд хэд хэд байдаг аж. Нэр нэгтний чих нэг гэдгээр  зарим нэг нь энэ хэргийг Малайзын тэрбумтан Роберт Куок (Kuok)-тай холбож, андуурч ойлгосон тохиолдол хүртэл гарчээ. Ямартай ч нэр ойролцоо эдгээр бизнесменүүдийг хооронд нь ялгахад дөхөм болох зарим мэдээллийг хүргэе.


Куок ах дүүс

 
1.    Куок ах дүүс- Гонконг (Kwok brothers)
 

  • Үйл ажиллагааны чиглэл: Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус улсад төдийгүй Азийн хэмжээнд томоохон корпорацуудын нэг.
  • Эзэмшигчид: Хонконгийн уугуул иргэд болох Томас, Рэймонд ба Уолтер Куок. Куокийн ах дүүс 2012 оны 3-р сарын байдлаар нийт 18.3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр Форбесын тэрбумтнуудын жагсаалтын 27-д бичигдэж байна.
  • Эдгээр ах дүүс дээр дурдагдсан байдлаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний анхааралд өртөөд байгаа.
 

Роберт Куок

2.    Роберт Куок-Малайз (Kuok brothers)
 

  • Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Элсэн чихэр, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа, санхүү, уул уурхай, зочид буудлын сүлжээ (Shangri-La  hotels and resorts) гэх мэт. Өнөөдөр Куок группын бизнесийн цар хүрээ асар ихээр тэлж Малайз болон Азийн хэмжээнд тэргүүлэгч байр суурьтайд тооцогддог.
  • Эзэмшигчид: Малайзын иргэн Роберт Куок ба түүний хоёр ах. Гэхдээ ах дүүс гэхээсээ илүү Роберт Куок дангаараа Азийн зах зээлд нөлөө бүхий нэгэн бөгөөд Азийн элсэн чихрийн бизнесийн хаан ч гэж нэрлэгддэг. Тэрээр 2012 оны гуравдугаар сарын байдлаар 12.4 тэрбум долларын хөрөнгөтэйгээр “Форбес”-ын тэрбумтнуудын жагсаалтын 64-т бичигдэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж