Ц.Жаргалбаярын цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалбаярын цаазын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ц.Жаргалбаярт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдрийн 13 дахь хурлаараа хэлэлцээд дөнгөж сая шийдвэрээ  гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна.

Ц.Жаргалбаяр нь согтуугаар 2011 оны зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  өөрийн гэртээ танхайн сэдэлтээр У-г үл ялих зүйлээр шалтаглан амь насанд нь хүрчээ. Тэрбээр уг гэмт хэргийг онц хэрцгий аргаар үйлсэн бөгөөд талийгаачийг хутгаар хүзүүний баруун хэсгийн араас урагш, баруунаас зүүн, дээрээс доош чиглэлтэй суваг үүсгэж баруун талын буулган венийг зүсч, олон тооны шарх үүсгэн, их хэмжээний цус алдуулж хөнөөсөн байна. Ц.Жаргалбаяр нь У-г нас барсны дараа толгойг  их биенээс таслан онц харгис хэрцгий аргаар уг хэргийг үйлджээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж