Хүүхэлдэйн театрынхан олон улсын наадамд оролцоно | News.MN

Хүүхэлдэйн театрынхан олон улсын наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Хүүхэлдэйн театрынхан олон улсын наадамд оролцоно

Олон улсын хүүхэлдэйн XXI их наадам тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 3-нд БНХАУ-ын Чунда мужид болно. UNIMA буюу Дэлхийн хүүхэлдэйн холбооноос зохион байгуулдаг Олон улсын хүүхэлдэйн их наадамд Монголын Хүүхэлдэйн театрынхан “Ногоон дарь эхийн домог” жүжгээр оролцох болжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн А.Чойсоны “Ногоон дарь эхийн домог” жүжгийг ардын домгоос сэдэвлэж, таягт утсан хүүхэлдэйн аргыг ашиглан 1980-аад оны эхээр бүтээж олны хүртээл болгож байсан байна. Харин энэ удаагийн жүжгийг Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа шинэчлэн найруулж, жүжигчин Ц.Эрдэнэцэцэг, Я.Өнөртуул, Д.Батмөнх нар амилуулжээ. Олон улсын хүүхэлдэйн жүжгүүдтэй өрсөлдөх уг жүжгийг сурагчдын амралтад зориулж өнгөрсөн долоо хоногт тоглосон юм.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-04-04 202.131.247.170

ali deer bsan medeegee hed honood ahiad gargachih yum aa tanaihan aldag yum aa neeree

Avatar

Zoshin 2012-04-04 82.145.208.212

Bolj l bn sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж