Эмзэг гэдгээр нь Монголыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Эмзэг гэдгээр нь Монголыг сонгожээ

“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт Азийн бүсийн бага хурал өндөрлөж байна. Уул уурхай, байгалийн баялаг, хөрөнгө мөнгөний асуудлаар л олон улсын хурал болдог Монголд энэ удаагийн бага хурлыг өөр зорилгоор товложээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо тааруу, бүс нутагтаа сүүл барьж яваа, энэ талын байдал эмзэг гэдгээрээ Монгол Улс энэ удаа Азийн бүсийн чуулганы төв  боллоо.

Эмэгтэй нэр дэвшигчдэд зөвхөн нэр дэвших квот бус суудлын квот тогтоож өгснөөр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо дээшилдэг, улс төрийн намуудын эмэгтэй гишүүд нам харгалзалгүй нэгдэж байж амжилтад хүрнэ гэдгийг бага хурлын төлөөлөгчид хэллээ. Хэвлэл мэдээллийн байгууллага жендэрийн мэдрэмжтэй байх нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд том хувь нэмэр үзүүлдэг бөгөөд Монголын хэвлэлийнхэн энэ талаар сайн ажилладаг нь гадаадын төлөөлөгчдийн зүгээс сайшаал хүлээж байсан юм.

Үндсэн хуульдаа хүйсийн тэгш эрхийг тунхаглах, намууд дүрэм журамдаа квот тогтоох зэргээр эмэгтэй улстөрчдийн тоог нэмэгдүүлж болохыг 11 орны 80 шахам төлөөлөгч санал нэгттэй дэмжлээ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж