Эмэгтэй нэр дэвшигчдэд зөвхөн нэр дэвших квот бус суудлын квот тогтоож өгснөөр улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо дээшилдэг, улс төрийн намуудын эмэгтэй гишүүд нам харгалзалгүй нэгдэж байж амжилтад хүрнэ гэдгийг бага хурлын төлөөлөгчид хэллээ. Хэвлэл мэдээллийн байгууллага жендэрийн мэдрэмжтэй байх нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дээшлүүлэхэд том хувь нэмэр үзүүлдэг бөгөөд Монголын хэвлэлийнхэн энэ талаар сайн ажилладаг нь гадаадын төлөөлөгчдийн зүгээс сайшаал хүлээж байсан юм.
Үндсэн хуульдаа хүйсийн тэгш эрхийг тунхаглах, намууд дүрэм журамдаа квот тогтоох зэргээр эмэгтэй улстөрчдийн тоог нэмэгдүүлж болохыг 11 орны 80 шахам төлөөлөгч санал нэгттэй дэмжлээ.