“Анхны бүтээл-5” наадмын бүртгэл явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Анхны бүтээл-5” наадмын бүртгэл явагдаж байна

Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадар-Ууган агсны  нэрэмжит залуу уран бүтээлчдийн дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл” наадам тун удахгүй болох гэж байна. СУИС-ийн Радио, телевизийн сургуулиас тав дахь удаагаа зарлаад байгаа “Анхны бүтээл-5” наадмыг энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Мод эрдэнэ” сэдвийн дор зохиохоор болжээ. Иймээс ой мод хэмээх амьд эрдэнийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулсан, монголчуудын байгаль, эх дэлхийгээ хайрлах уламжлалт соёл, ёс заншлыг сурталчилсан, байгальдаа элгэмсүү зөв хандахад уриалсан, байгальд ээлтэй дэвшилтэт арга технологи, түүнийг нэвтрүүлэх талаар идэвхийлэн ажиллаж буй хувь хүн, хамт олныг сурвалжлан сурталчилсан, өвөрмөц содон сэтгэлгээ, шийдэлтэй бүтээлүүдийг уралдаанд хүлээн авах юм байна.

“Анхны бүтээл” наадамд мэргэжлийн сургуулиудын оюутнууд, мэргэжлийн студи, байгууллагад анхны жилдээ ажиллаж буй уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд анхны бүтээлээ олноо толилуулахыг хүссэн хүүхэд залуус оролцох боломжтой аж. “Анхны бүтээл-5” наадамд оролцох хүсэлтэй залуу уран бүтээлчдийг энэ сарын 10-ныг хүртэл СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр бүртгэх бөгөөд бүтээлийг энэ сарын 30 хүртэл хүлээж авах нь ээ.  Уг наадмын шагналын хувьд төрөл тус бүрт түрүүлсэн уран бүтээлчдэд цом, нэг сая төгрөгийг гардуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж