Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан улсын харцага Г.Намсрайжавыг өнгөрсөн сарын 30-нд Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан ч суллажээ. Баянзүрх дүүргийн шүүхээс Г.Намсрайжавын эрүүл мэндийн байдал муу учир цагдан хорих шаардлагагүй, гадуур байцаах захирамж гаргасан байна. Тэрбээр өдгөө 54 настай юм.
С.Отгон