“Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэн болно

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэн болно

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Хувийн их, дээд сургуулиудын холбоо, Их, дээд сургуулиудын консерциум, “Мишээл групп” хамтран “Боловсролын шинэчлэл-2012” үзэсгэлэн нээх гэж байна. “Мишээл экспо” төвд дөрөвдүгээр сарын 6-9-ны өдөр болох уг үзэсгэлэгийн зорилго нь боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлуудыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн төвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжил сонголтоо зөв хийж, чанартай боловсрол эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлэх юм байна. Мөн их, дээд сургууль, коллежиудад элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай элсэх журам, заавруудын талаар таниулга, сурталчилгаа явуулах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэхэд энэхүү үзэсгэлэн чиглэгджээ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж