Долоон гишүүн гадаадад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

Долоон гишүүн гадаадад ажиллаж байна

УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс 62 нь Улаанбаатар хотноо байгаа бол найман гишүүн гадаадад, тав нь орон нутагт ажиллаж буй ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Г.Баярсайхан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Киргиз улсад айлчилж байна. Тэгвэл Ж.Батсуурь гишүүн Франц, Англи улсад тус бүр зочлохоор эзгүй байгаа бол УИХ-ын гишүүн Л.Гүндалай Австри улсыг зорьжээ. Тэрбээр маргааш хүрэлцэн ирэх бол бусад дөрөв нь нөгөөдөр эх орондоо хүрэлцэн ирэх аж.

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд Германд, Д.Очирбат, Д.Оюунхорол нар Англи, Франц улсад ажиллаж байна. Тэд энэ сарын 6-8-ний хооронд буцаж ирнэ.

Орон нутагтаа буюу тойрогтоо УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Балдан-Очир, Х.Жекей, Д.Зоригт, Ш.Сайхансамбуу нар ажиллаж байна. Нэг гишүүн өвчтэй бөгөөд тэр нь Р.Раш гишүүн аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж