Тэрбээр хамтлагаа “Beatles-2” хэмээн нэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дуучин Жон Ленноны хүү Шон болон гоцлол гитарчин Жорж Харрисоны хүү Дхани нар хамтлагийн бүрэлдэхүүнд ороход бэлэн байгаа юм. Жеймс хэлэхдээ “Шон болон Дхани нартай би ярилцсан. Хэрвээ хамтлаг байгуулвал би их аз жаргалтай байна” гэжээ.
Пол МакКартнийн ганц хүү 34 настай Жеймс аавыгаа хэд хэдэн цомгоо бичүүлэхэд нь гитар болон бөмбөр тоглож байжээ. Аавыгаа 2005 онд Хойд Америкт аялан тоглоход нь, Жеймс дагалдан явсан бөгөөд 2008 оноос өөрөө хөгжим бичих болсон байна. Одоо тэрбээр гурван цомгоо бичүүлээд байгаа гэнэ.
Өдгөө 36 настай Шон Леннон мөн хүүхэд байхаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьсан бөгөөд ээж Йоко Оногийн бичлэгүүдэд оролцдог байжээ. 2001 оноос өөрийн уран бүтээлээ эхэлсэн байна.
Мөн 33 настай Дхани Харрисон хөгжим сонирхогчдын дунд нэртэй нэгэн бөгөөд эцэгтээ зориулсан “Brainwashed” нэртэй цомгоо 2002 онд гаргасан ажээ. Түүнийг энэ цомгийн нээлтээ хийхэд “Жоржид зориулсан концерт” нэртэй тоглолтыг Эрик Клэптон зохион байгуулсан юм. Дхани 2006 болон 2010 онд өөрийн хамтлагаа байгуулсан гэнэ.
Харин “The Beatles” хамтлагийн бөмбөрчин Ринго Старрын хүү Зак Старр “Beatles-2” хамтлагийг байгуулахад эргэлзэж байгаа ганц хүн юм байна. Зак Старр мөн бөмбөрчин ажээ.