”Агиймаа, Эгшиглэнг хүн тоохоо больсон”

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

”Агиймаа, Эгшиглэнг хүн тоохоо больсон”

"Хар санаа ба хайр сэтгэл", "Надад єгєєгvй хайр", "Зvvдний vргэлжлэл" зэрэг олон кино, жvжгийг дуугаар амилуулсан залуу уран бvтээлч Ц.Хулантай ярилцлаа.

Тvvнийг поп стилийн уран бvтээлээс гадна жааз дуу дуулдгийг уншигч та мэдэх биз ээ. “Залуу уран бvтээлч хvний хувьд єєрийгєє бага ч гэсэн ивээн тэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэг бизнес эхлvvлээд байгаа” хэмээн ярих тvvнтэй ийн хєєрєлдлєє.

-Дуучин Ц.Хулан сvvлийн vед хаагуур ямар ажил амжуулж явна вэ?

-Бие даасан хоёр дахь жааз хєгжмийн цомгоо гаргах гээд бэлтгэл ажилдаа орсон. Одоогоор 40 хувьтай явна. 2005 онд “My World” нэртэй цомог гаргасан шvv дээ. Мєн энэ сарын 13-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатарын бие даасан анхны “Strangers in the night” классик жааз “амьд” хєгжмийн тоглолтод оролцохоор бэлтгэж байна. Энэ тоглолтод би дуучин Наагий болон “Jazz big band” хамтлагтай хамтран алдарт дуучин Louis Armstrong-ийн “What a wonderful world” дууг єєрсдийн хэв маягт оруулан дуулж сюрприз барихаар бэлдсэн. Бидний хэрхэн хоршихыг тоглолтын тайзнаас vзэгч та бvхэн мэдрэх болно.

-Шинэ цомгоо юу гэж нэрлэх гэж байна вэ?

-“My World-2”. Ємнєх цомгийнхоо vргэлжлэл болгож байгаа юм. Тєлєвлєгєєний дагуу явбал ирэх аравдугаар сар гэхэд сонсогчдын хvртээл болно. Тvvнчлэн монгол дуунуудаа ч цомог болгох гэж байгаа. Vvнд сонсогчдын сонсох дуртай кино, жvжгийн дуу багтана.

-Та саяхан “Нэг биений хоёр зvрх” нэртэй уран сайхны кинонд тоглосон. Тус киноны уран бvтээлчид танд санал тавьсан уу?

-Энэ киног “Sitsa” продакшны уран бvтээлчид хийсэн. Энэ продакшн ємнє нь “Цахирмаа” гэдэг кино хийсэн юм билээ. Олон киноны зураглаачаар ч ажилласан гэсэн. Найруулагч нь Тансаг продюсер нь Наранхишиг гээд гэр бvлийн хvмvvс байдаг. Миний найзууд байгаа юм. Энэ хоёр анх надад “Бид ийм нэг кино хийх гэж байгаа юм. Чамайг тоглуулах гэсэн юм” гээд зохиолоо vзvvлсэн. Би ємнє нь єєр ямар нэгэн урлагт єєрийгєє сорьж vзье гэж бодож байсан.

-Пробонд ороход ямар санагдаж байв. Дууныхаа клипэнд єєрєє тоглодог танд нэг их асуудал биш байгаа биз дээ?

-Гурван удаа пробонд орсон. Ер нь кино, клип хоёр тэс єєр юм билээ. Жvжиглэлт, нvvрний хувиралтаас эхлээд хэцvv санагдсан. Тэгээд ч миний дvр нэг дуучин бvсгvйн хувийн болон олны ємнє биеэ хэрхэн авч явж, дотоод амьдралаа тэднээс яаж нуудгийг харуулах ёстой байсан учир бvр ч хэцvv байлаа. Гэхдээ би єєрийнхєє хувьд жинхэнэ тултлаа жvжиглэсэн. Харин мэргэжлийн хvний нvдэнд сайнгvй харагдах байх.

-Та дуучин хvн. Уран бvтээлчийн амьдралыг биеэрээ мэдэрдэг. Тэгэхээр харин ч хялбар байгаагvй гэж vv?

-Vгvй. Яагаад мэргэжлийн жvжигчин гэж байдаг юм бэ. Тэд ямар ч дvрийг мэргэжлийн тvвшинд гvйцэтгэж байгаа болохоор л тэгж хэлсэн хэрэг. Тэгэхээр тоотой хэдхэн мэргэжлийн бус хvн сонирхсон дvрээ товойлгож чадна. Миний хувьд кинонд зvгээр л тоглож vзэхийг хvссэн юм. Гэхдээ киноны нээлтэд очиход хvмvvс “Сайн тоглосон байна. Дараагийн кинондоо муугvй дvр гаргах нь. Чамд ирээдvй байна шvv” гэж хэлж байсан. Єєрийгєє дvрээ 100 хувь гаргаж чадаагvй гэдгээ мэдэж байгаа ч энэ vгэнд их урамшсан.

-Vvний дараа танд дахиж кинонд тоглуулах санал ирсэн vv?

-Vгvй. Завгvй учраас хvлээж авч чадахгvй. Цомгийн ажил, єєрийнхєє хэмжээнд жижиг ажил эхлvvлэх гээд гvйгээд байна.

-Жижиг ажил гэдэг нь бизнес vv. Ямар чиглэлээр вэ?

-Тийм. Гэхдээ одоогоор хэлмээргvй байна. Гvйцэд хєлєє олсны дараа хэлье. Ер нь урлагийнхан хувиараа бага ч гэсэн бизнес эрхэлж, тодорхой хэмжээгээр єєрийгєє ивээн тэтгэдэг. Жvжгийн дуу дуулах санал олон ирдэг. Єнгєрсєн жил ЄМЄЗО-ны нэг киноны дууг дуулсан. Мєн манай улсын кино уран бvтээлчид олон ангит киноныхоо дууг дуулуулсан. Нэг эгч хvртэл нєхєртєє зориулж баримтат кино хийсэн юм билээ. Тэр киноныхоо дууг ч надад єгсєн.

-Энэ мэтчилэн киноны дуу дуулдаг болохоор єєрийн эрхгvй дээрх кинонд тогломоор санагдсан юм болов уу гэж бодож байна?

-Хэдийгээр дуучин ч гэлээ кино дэлгэцэд дvрээ мєнхлєх нь сайхан юм байна. Єєрийгєє єєр аргаар нээлээ. Намайг хvмvvс их даруухан гэж боддог. Тийм бодолтой хvмvvст єєрийгєє таниулж чадсан шvv.

-Та уран бvтээлийнхээ санхvvг яаж зохицуулж байна вэ?

-Би голдуу кино, жvжгийн дуу дуулдаг. Тэгэхээр тэр дуунд шаардагдах санхvvг тус кино, жvжгийн уран бvтээлчид нь зохицуулчихдаг юм. Би хоёр дуундаа л мєнгє гаргасан. Харин одооноос хувиараа мєнгєє гаргаж хvссэн дуугаа дуулах гээд л бизнесээ эхлvvлэх гэж байна.

-Таныг уншигчид маань “Яагаад чимээгvй болчихсон юм бол. Гадаадад амьдарч байгаа юм болов уу” гэж байсан. Чухам яагаад уран бvтээлээсээ хєндийрчихєє вэ?

-Ер нь байнга л гадаадын орнууд руу явдаг. Уран бvтээлээсээ хєндийрєєгvй. Зарим дуучин шиг єдєр шєнєгvй телевиз, fm-ээр дуугаа цацахгvй болохоор тэгж бодсон байх л даа.

-Ямар ажлаар гадаад руу явдаг вэ?

-Жааз дуу дуулдаг болохоор ихэнхдээ гадаадын уран бvтээлчид намайг “Тэнд, энд хvлээн авалт болох гэж байна. Бидний хvсэлтийг хvлээн аваач” гэдэг юм. Заримдаа амрах журмаар.

-Дээхнэ нэг ярихад Малайзад явж байна гэсэн. Урилга хvлээж аваад явж байв уу?

-Vгvй. Ээжтэйгээ амрах гэж явсан юм.

-Та ер нь яагаад жааз дуу сонгосон юм бэ. Поп дуугаар урын сангаа баяжуулбал улсдаа олонд танигдаж, наад зах нь “халтуур” их олдох юм биш vv?

-Тухайн уран бvтээлч єєрийн гэсэн сонирхдог стилиэ дагадаг. Жишээ нь ВХ-ийг нийтийн дуу, “Нисванис”-ын Амгааг поп дуу дуул гэвэл шал утгагvй санагдана. Миний хувьд жааз урлагт дуртай, ийм жанрын бvтээлийг сонсч єссєн болохоор vvнийг сонгосон хэрэг. Тэгээд ч хєдєлмєрлєх арга, эрч хvчээр дvvрэн байдаг болохоор сайхан байдаг юм. Ер нь манай улсад поп дуучин олон байхад би ч гэсэн тийм шугам бариад явах шаардлага алга.

-Жааз дууны цомгийн борлуулалт хэр байдаг вэ?

-Нэг их єндєр биш. Би цомгоо Канад, Японд борлуулдаг. Тэд энэ жанрын дууг сонсох дуртай болохоор гvйлгээ сайн байдаг. Гэхдээ миний дуулж байгаа жааз дуу нэг их хvнд хэлбэрийн биш болохоор манайхан ч сонсоход тохиромжтой.

-Цомгоо гадаадад хэдэн ам.доллараар зарагддаг вэ?

-25-35 ам.доллар. Гадаад дахь борлуулалтыг миний анхны цомгийг продюсерлосон Женд Вая гэдэг америк найз маань хариуцдаг. Єєрєє ч жааз хєгжим сонсох дуртай. Манай улсад жил бvр “Их талын жааз” нэртэй наадмыг зохион байгуулдаг.

-Тэгвэл та манай улсын уран бvтээлчдээс хэн хэний цомог нь борлуулалтаараа єндєр явааг мэдэх vv?

-Ер нь манай улсын ардын урлагийн бvтээлvvд гайгvй байдаг. Зvгээр л анзаарахад уртын дуучин, хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин Н.Норовбанзадын цомог борлуулалтаараа дээгvvр байр эзэлдэг юм билээ. “Алтан ураг”, “Жонон”, “Домог” зэрэг хамтлагийн бvтээлvvд ч байна. Ардын урлаг хєгжиж байгаад би маш их баярлаж байгаа.

-Та хєгжмийнхєє найруулгыг энд хийлгэдэг vv?

-Тийм.

-Манай улсын хєгжмийн найруулагчид жааз дууны хєгжмийг хэр єндєр тvвшинд найруулж байна вэ?

-Ерєнхийдєє сайн. Би тэднийг ямар ч хєгжмийн найруулгыг хийж чаддаг гэж боддог. Мэдрэмж нь ч єндєр байдаг. Тэгээд ч одоо vед аль нэг дуугаа найруулуулах гээд гадаад руу явдаг цаг єнгєрсєн гэж боддог.

-Та жааз хєгжмєєр хэдэн оны, хэн хэний дууг дуулж байна вэ?

-Жааз дуу Америкаас vvсэлтэй. Тиймээс дан англи хэлэнд дуулагдсан, 1920-иос хойших оны дуунууд бий. Гэхдээ тухайн дуучдын хэмнэлээр дуулна гэж байхгvй л дээ. Vндсэн ая нь байгаа ч наад хэв маягийг нь єєрчилдєг. Жишээ нь манай улсын “Аяны шувууд” дууг хэн ч хэдэн янзааар дуулж болдог. Тvvнтэй адил.

-Тэгвэл та тэдний дуулахаас єєрийгєє ямар ялгаатай дуулсан гэж бодож байна вэ?

-Хvн бvр єєр єєрийн гэсэн орчинтой. Би тэд нар шиг дуулаагvй. Дуулж ч чадахгvй. Тиймээс би єєрийнхєєрєє дуулснаараа онцлог.

-Гавьяат жvжигчин Б.Дашдондог “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат нар “Манай улсад Маралжингоо, Ц.Хулан зэрэг дажгvй хоолойтой хvvхэд байна. Тэд даанч сvvлийн vед уран бvтээл хийхээ байлаа. Залхуураад байдаг юм болов уу” хэмээн ярьж байсан. Тэдэнд та юу гэж хариулах вэ?

-Наад зах нь санхvv хvнд шvv дээ. Нэг дууг клиптэй нь хийхэд доод тал нь таван сая тєгрєг зарцуулагддаг. Vvнээс гадна миний дотоод сэтгэлд нуугдаж байгаа ая, хєгжмийн найруулгыг тэр бvр хvн хийж чадахгvй байна. Тэгэхээр єєрийнхєє сэтгэлд хvрэхгvй аятай дууг дуулаад яах юм бэ. Дэмий мєнгє vрэх болно. Харин хvнээс мєнгє гуйж чаддаг дуучид болсон болоогvй дуу хийгээд явж байна. Миний хувьд хэн нэгэнд очоод “Би ийм дуу хийх гэсэн юм. Та хэдэн тєгрєг хандивлаач” гэж хэлж чадахгvй.

-Та жvжиг, киноны дуу дуулж байх vедээ залуусын сонсох дуртай дуучны нэг байсан. Харин одоо тэд єєрєєр хvлээж авдаг болчихлоо. Тэр vеийг одоо эргvvлэхэд нэлээд хугацаа шаардагдах байх даа?

-Vvнд би санаа зовохгvй байна. Саяхан нэг телевизийн шууд нэвтрvvлэгт орсон чинь олон оролцогч утсаар холбогдсон. Ємнє нь би тийм их сонсогчтой гэдгээ мэддэггvй байсан болохоор тэр vед их гайхсан. Бас баярласан. Тиймээс одооноос би тэднийхээ сонорыг сайхан уран бvтээлээр мялаахыг хvсч байна. Одоо гарч байгаа хvvхдvvдийг харахад хэдхэн дуундаа клип хийчихээд “Фэнvvддээ зориулаад дараах дуугаараа ая барья” гээд л ярьж байх юм. Хамраа сєхєх нь энvvхэнд. Энэ байдлыг нь хараад миний “бєгс” улайж байгаа юм чинь. Тэд яг vнэндээ урлагийн оргил руу хэрхэн мацдагийг мэдрээгvй шvv дээ. Хэдэн продюсерийн гар дамжсан зvгээр л дуу дуулах сонирхолтой хvvхдvvд байхгvй юу.

-Тодорхой хэлбэл хэнийг хэлж байна вэ?

-Ямар tacy билээ. Хэдэн охинтой хамтлаг байсан.

-“Extacy” юу?

-Тийм. Vvнээс гадна нэр нь мэдэгдэхгvй олон хамтлаг байна аа. Тэд наад зах нь хvн хvндэлж мэддэггvй. Аль нэг студид таарахдаа дайрчих шахаад л єнгєрєх юм. Гэтэл тэдний араас орж ирсэн гавьяат жvжигчин Т.Ариунаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасvрэн нар намайг дуугарч амжаагvй байхад “Миний дvv сайн уу. Уран бvтээл єндєр vv. Ах, эгч нараасаа зєвлєгєє авбал хэлж єгч болно шvv” гэдэг. Боловсролтой, єєрсдийгєє мэдэрсэн хvмvvс ийм байдаг. Урлагт дєнгєж хєл тавьж байгаа тэдгээр хvvхэд дээд vеийнхнийгээ хvндэлж, зєв харьцаж явах хэрэгтэй. Бид тэднийг “Та нар тийм бай, ингэж болохгvй” гэж хэлэхгvй ч урлагийн халуун тогоонд хэдэн удаа хайруулаад ирэхээр ухаарах байлгvй дээ.

-Та цаашдаа жааз дуугаар уран бvтээлээ туурвих гэж байна уу. Поп дуу дуулах уу?

-Аль алиныг нь дуулна. Миний хувьд нэг хэлбэрт баригдана гэдэг уйтгартай санагддаг.

-Та гавьяат жvжигчин Б.Дашдондогоос эхлээд олон хvнтэй хамтарч дуулдаг байсан. Ер нь байнга нэг портнёртой дуулъя гэсэн бодол байна уу?

-Vгvй. Нэг хvнтэй дуулаад байвал сонсогч нарт ч уйтгартай байх болно. Жишээ нь ВХ, Маралжингоо, Агиймаа, Эгшиглэн, Quiza нар хамтарч дуулдаг. Тэдний дуу эхэндээ сайхан санагддаг байлаа. Гэтэл сvvлийн vед яг адилхан болчихож. Сонсогчид ч нэг их тоохоо байж. Тэд єєрсдєє бол дуугаараа “алаад” байгаа юм шиг vзvvлбэр vзvvлээд байгаа. Гадаадын дуучид ч нэг дуулсан хvнтэйгээ олон удаа хамтарч дуулдаггvй. Ямар нийтийн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан биш.

-Єєрийг тань гадаадаар дуулдаг болохоор уншигчид маань ч хэдэн орны хэлтэй бол гэж бодож байгаа байх…

-Англи хэлтэй. Дуучин хvн аливаа орны хэлийг сурахдаа хурдан байдаг. Намайг япон дуу дуулахаар зарим хvн “Яг япон vндэстэн шиг дуулж байна” гэдэг юм. Мєн куба, хятадаар дуулсан. Хятадаар дуулах vнэхээр хэцvv юм билээ.

-Таны хувийн амьдралын талаар ярья. Охин тань хэд хvрч байгаа билээ?

-Том болж байгаа шvv дээ. 12 настай. “Эрэл” сургуульд наймдугаар ангид сурдаг.

-Охиноо хэзээ аавтай болгох гэж байна даа?

-Одоохондоо тийм зvйл бодохгvй байна. Тэгээд ч залуу насанд нєхрийн хэрэг алга. Ємнєхєє хийгээд л явж байвал болоо. Ээж, охин хоёртойгоо амьдарч байна.

-Ямар машин хєлєглєж байна вэ?

-Машинаа саяхан зарчихсан. Японоос Harier юм уу Cluger авах гээд захичихсан байгаа.

-Єєрєє нэлээд жин хассан бололтой?

-Vгvй шvv. Хvмvvс намайг тэгээд байгаа юм. Уг нь жаахан ч гэсэн турах юмсан гэж боддог юм. Жингээ vзэхээр урьдынхтайгаа яг адилхан. Нас жаахан яваад нvvрээрээ шуугдаад байгаа байх. Тэгэхээр хvмvvст турсан юм шиг харагдаж байгаа байх.

-Єєрийн тань vндсэн мэргэжил юу билээ?

-Би чинь зургийн анги тєгссєн шvv дээ. Гэхдээ монументаль чиглэлийнх. Би дахиж мэргэжил эзэмшье гэж боддоггvй. Харин гоо сайхан эсвэл тогоочийн курст суралцахыг хvсч байна. Энэ чинь амьдралд хэрэгтэй.

-Гэрээ єєрєє тохижуулсан уу?

-Тийм. Гэхдээ албан ёсоор зураг гаргаж байж тохижуулаагvй ээ. Дэлгvvрvvдээр явж байгаад л галын єрєєнд энэ, том, жижиг єрєєнд тэр тавилга зvгээр юм байна гээд л авсан.

У.БАЯРСАЙХАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж