Өнөөдөр Мароккогийн Агадир хотноо Африк тивийн АШТ эхэлж байна. Жүдо бөхийн хөгжлөөр хамгийн сул тив болох Африкийн АШТ энэ удаа урьд өмнө байгаагүйгээр олны анхаарлын төвд байгаа нь тодорхой. Манай улсын хувьд ч тус тэмцээний зүг чих тавин анхаарч буй юм.
Олимпийн эрхийн бүст улаан шугамын урдхан талд бичигдэж буй 90 кг-ын тамирчин Э.Энхбатын гурван өрсөлдөгч Африкийн АШТ-д өрсөлдөж байна. Камеруны Д.Долассем, Алжирийн А.Бенихлеф, Египетийн Х.Месбах нар манай бөхийг оноогоор гүйцэх магадлалтай байгаа бөгөөд алжир, египет жүдочид нэг группт орсноор тэмцээн эхлэхээс өмнө Э.Энхбатын нэг өрсөлдөгч нь тэмцлээс хасагдаж байна. Хар тивийн АШТ-ий 90 кг-ын барилдаан нөгөөдөр болох юм гэж Монголын жүдо холбооноос мэдээллээ.