“Street art” фестиваль Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

“Street art” фестиваль Монголд анх удаа

Залуусаа, анхаарлаа нааш хандуулаарай. Монголд анх удаа “Street art” фестиваль болж байна. “Монгол-Францын Төв” болон “Дизайн парк-Урлагийн бүс төв” хамтран Монголд анх удаа “Street Art” фестивалийг энэ сарын 7-ныг хүртэл зохион байгуулж байгаа аж. Францын уран бүтээлч, зураач, яруу найрагч Тома Дешон монголын уран бүтээлчидтэй хамтран “Дизайн Парк Төв”-ийн 180м2 ханан дээр Монголын “Street art” урлагийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээлийг бүтээж байна. “Street Art” урлаг гарч ирснээр олон нийтэд орон зайн эрх чөлөөг нээж өгсөн бөгөөд энэ нь урлагийн түүхэнд сэтгэлгээний хувьсгал болсон билээ. Манай улсад “Street Art” урлаг дөнгөж мэндэлж байгаа нь Монголын орчин үеийн урлагийг дэлхий дахинд нээн харуулах боломж юм. Фестивалийн хүрээнд энэ сарын 7-ны бямба гаригт олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ болох юм.  Энэ өдөр  Монгол, Францын шилдэг DJ, амьд хөгжмийн хамтлагууд болон монголын цохиур хөгжмийн хамтлаг оролцох юм шүү.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж