3-р сарын 30-ны өдөр НЗД-ын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төрийн үйлчилгээг ил тод болгох зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг асрамж халамжийн байгууллагуудын удирдлага багш нарыг урьж нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа. Тус өдөрт халамж асрамжийн байгууллагуудаас нийтдээ 25 хүн хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хүүхдүүдийн амьдарч сурч хөгжиж байгаа орчин нөхцөл болон хөгжүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар туршлага судлан харилцан санал солилцсон юм. Мөн энэ онд баригдах гэж байгаа Залуучуудын мэргэжил сургалтын төвийн танилцуулгыг үзэж сонирхон үйл ажиллагааных нь талаар саналаа солилцлоо. Түүнчлэн Хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэнгүүд ирж 16-с дээш насны хүүхдүүдийг хөдөлмөрт бэлтгэх ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээний талаар танилцуулга хийж гарын авлага материал тараан өгсөн нь ирсэн зочидод шинэ мэдээлэл өгсөн үр дүнтэй ажил боллоо. Хүрэлцэн ирсэн зочиддоо төвийн авъяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор талархалаа илэрхийлж өөрсдийн бүтээсэн “Миний мөрөөдөл” богино хэмжээний киног сонирхууллаа.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn