Б.Эрдэнэбилэгт Баянзүрх дүүргийн шүүхээс дөрвөн хүний амь хөнөөсөн хэмээн Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1 гэсэн 12 зүйл ангиар буруутгасан бол Б.Эрдэнэбилгийн 2009 онд үйлдсэн хэрэгт хамсаатнаар оролцсон гэх Ш.Гантулгад хүний амь нас санаатай хөнөөсөн гэх зүйлчлэлээр буруутгажээ. Хэдийгээр тэд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч өнгөрсөн сард тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн.
Б.Эрдэнэбилэг гэгч нь 2009 онд найз М-ийн амь насыг хөнөөсөн бөгөөд энэ хэрэгтээ Ш.Гантулга гэх залууг оролцуулсан байна. Уг хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй явсаар хоёр жил гаруй болж, түүнийг батлан даалтад гаргасан. Гэвч тэрбээр батлан даалтад гараад удаагүй байхдаа Баянзүрх дүүрэгт гэр бүлийн гурван хүнийг/аав, ээж, охин/ онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн юм.