СХД-ийн АН-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.04-нд нийтлэгдсэн

СХД-ийн АН-аас мэдээлэл хийлээ

Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 8.2-т санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх тухай заажээ. Харин энэхүү заалтыг 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн тойрог, хороо байгуулах хийгдэхгүй байгаа талаар өнөөдөр тус дүүргийн Ардчилсан намын зүгээс мэдээлэл хийлээ.

Ийнхүү Сонгуулийн хууль хэрэгжихгүй байгаа талаар тус дүүргийн Ардчилсан намаас дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга М.Цэрэндоржид гуравдугаар сарын 28-ны  өдөр шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл ямар нэгэн хариу ирээгүй, ажил хийхгүй байгаа гэнэ. Тиймээс СХД-ийн ИТХ-ынхныг хийж гүйцэтгэх ёстой ажлаа хэрэгжүүлж, хуулиа мөрдөхийг шаардаж, энэ талаар идэвхтэй тэмцэнэ гэдгээ хэлж байлаа. Энэ талаар СХД-ийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Зулбилэгээс тодрууллаа.

-Шаардлагын тухай тодруулбал?

-Хууль хэрэгжүүлэх бүрэн эрх нь байсаар байтал яагаад хэрэгжүүлэхгүй байгааг тодруулж, Орон нутгийн Хурлын сонгуулийн хүчин төгөлдөр хуулийн дагуу тойрог, хэсгийн хороо байгуулах хугацаа хэтэрсэн тул СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь уг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, яагаад хуулийн хэрэгжилтийг хангахгүй байгаа тухайгаа СХД-ийн Ардчилсан намд албан бичгээр ирүүлэхийг шаардаж байгаа юм.

-Шаардлагын хариу үр дүнтэй гарахгүй бол хэрхэн тэмцэх вэ?

-Үр дүнтэй хариу авсан, аваагүй хамаагүй. Бид олуулаа байна. Ард түмэн мэдэж байна. Цаашдаа өлсгөлөн ч зарлаж болно. Бусад дүүрэгт ч иймэрхүү, хуулийг гууль болгож байгаа асуудал бий бол тэр даруйд нь хандаж, тэмц гэж хэлмээр байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж