Энэ сард цаг агаарын хувьд үе, үе хүчтэй салхи шуургатай, хүйтэн хавсаргатай байх тул хаврын хуурайшилт, салхи шуургатай үед иргэд Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж гал алдахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Эх сурвалж: http://www.mminfo.mn