Их Британийн иргэн Женни 1997 онд 12 настайдаа хүүхэд төрүүлж хамгийн залуу ээж болж байжээ. Харин түүний охин Саша ээжийнхээ алдааг давтахгүй гэж ярьдаг гэнэ. 15 настай Саша охин саяхан “Closer” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ээж маань намайг 12 настайдаа төрүүлсэн гэж би хүмүүст хэлэхээс ичдэг. Өсвөр насны хүүхдүүд бэлгийн харьцаанд орох нь аймшигтай хэрэг. Тиймээс би 18 нас хүртлээ хүнтэй суухгүй” гэж ярьжээ. Саша ирээдүйд гоо сайхны салонтой болохыг хүсдэг гэнэ. Түүний ээж 27 настай Женни ч мөн охины бодлыг дэмжиж байгаа бөгөөд түүнийг өөр шигээ хүүхдээрээ ээж болохыг зөвшөөрөхгүй гэжээ. 12 настайдаа хүүхэд төрүүлсэн Женнид өсвөр нас гэж байгаагүй аж. Тэрбээр жирэмсэн болсноо мэдээд сургуулиа орхиж ажил хийсэн юм. Охины бие хүүхэд төрүүлэхэд бэлэн болоогүй байсан учраас түүнд хагалгаа хийж, хүүхдийг нь төрүүлсэн байна. Женни одоо гурван хүүхэд, найз залуугийнхаа хамт амьдардаг ажээ.
Н.Энх