
Харин Сирийн сөрөг хүчин Дамаск хотод цэргүүд байсаар байгааг мэдээлсэн байна. Тус хотын Сакбе дүүргийн томоохон гудамжуудад цэргүүд эргүүл хийсээр байгаа аж.
Кофи Аннан энх тайван тогтоох саналыг хэрэгжүүлж эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 10 хэмээн тогтоожээ. Саналын гол нөхцөл нь Сирийн Засгийн газар цэргээ татах явдал бөгөөд тус улсын засаг захиргаа түүний энэ саналыг хүлээж авснаа мэдэгдээд байсан билээ.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн Сирид засаг захиргаагаа эсэргүүцэн, Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсан бослого, үймээн дэгдсэн билээ. Босогчид мөн улс орондоо улс төрийн болон эдийн засгийн шинэчлэл хийхийг шаардсаар байгаа юм.
Н.Тунгалаг